Бид доорх үйлчилгээг санал болгож байна.
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс 2017 оноос Сингапурын Төрийн албаны коллежтой хамтран сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж 200 гаруй сургагч багш сургаж бэлтгэсэн. Манай төвийн Сургагч багш бэлтгэх хөтөлбөрт багшийн ёс зүй, заах арга зүй, насанд хүрэгчдийн болон төрийн албаны онцлог, анхаарах зүйлс зэргээс гадна сургалтыг хэрхэн үр дүнтэй хүргэх арга зүй багтдаг. Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн хэлтэсийн Сургагч багш бэлтгэх хөтөлбөрөөс насанд хүрэгчдийн сургалтын онцлогийг бүрэн эзэмшсэн, сургалтаа онол практик хослуулан сонирхолтой удирдан явуулдаг, заах арга зүй сайтай сургагч багш нар бэлтгэгддэг.
Манай Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн Сургагч багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар сургалт, суралцахуйн ялгаа болон насанд хүрэгчид хэрхэн суралцдаг талаар ойлгох, цахим хичээлийг сонирхолтой, оролцоотой болгох, суралцагч бүрийн ялгаатай суралцах хэв маягийн талаар мэдэх, тэдэнтэй харилцаж сурах, идэвхжүүлэх дасгал ажлыг үр дүнтэй зохион байгуулж сургалттай холбож сурах, хичээлийг дүгнэж хааж сурах, хэрхэн өөртөө итгэлтэй байх зэрэг цахим сургалтыг үр дүнтэй зохион байгуулах арга зүйд суралцана. Түүнчлэн Сургагч багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр орчин үеийн технологийн дэвшлийг сургалтад хэрхэн ашиглах арга зүй, сургалтыг сонирхолтой үр дүнтэй явуулах цахим орчны боломжууд зэрэг өргөн агуулгыг багтаасан.
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв 2017 оноос төрийн албан хаагчдын хэрэгцээнд нийцсэн Ажлын байрны ур чадвар дээшлүүлэх, Зөөлөн ур чадвар хөгжүүлэх болон Мэргэшүүлэх ур чадварын сургалтын агуулгыг боловсруулж ирсэн туршлагатай. Сургалтын агуулга боловсруулахдаа сургалтын хэрэгцээг тодорхойлох хэлэлцүүлэг, асуулга, судалгаанд үндэслэн агуулгын хүрээг гаргадаг бөгөөд гаргасан агуулгын хүрээг баримтлан орчин үеийн дэвшилтэт онол арга зүйг багтаасан сургалтын агуулга боловсруулж байна. Боловсруулсан агуулгаа баталгаажуулах хэлэлцүүлэг зохион байгуулж, сайжруулалт хийснээр эцсийн бүтээгдэхүүн гардаг учир сургалтын агуулга суралцагчийн хэрэгцээнд бүрэн нийцсэн, чанартай байдаг. Манай төв сургалт зохион байгуулсан олон жилийн туршлагаараа суралцагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн сургалтын агуулга, хөтөлбөрийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж байна.
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв суралцагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн үедээ хаанаас ч онлайн орчинд суралцах боломжтой платформ буюу LMS (Learning management system)-ийг хөгжүүлэн сургалтын үйлчилгээнд ашиглаж байна. Энэ системийн тусламжтай суралцагч сонгосон сургалтын хөтөлбөрөө ухрааж үзэх, дахин үзэх, түр зогсоох зэрэг олон боломж эдэлнэ. Мөн харилцагч байгууллагууддаа дээрх онлайн платформд сургалтаа байршуулах боломжийг олгодог.
Аливаа байгууллага, албан хаагч бүрт тодорхой хэмжээний хуримтлуулсан мэдлэг, сайн туршлага байдаг. Энэхүү хуримтлуулсан мэдлэг, сайн туршлагыг нээн илрүүлэх, бусдад хуваалцах, түгээн дэлгэрүүлэх нь Харилцан суралцах арга зүй (ХСАЗ)-н зорилго юм. Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв жил бүр хороодын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Харилцан суралцах арга зүйн www.manaikhoroo.mn платформыг хөгжүүлж, 2021 онд 144 сайн туршлагыг уг платформд байршуулсан. Ингэснээр хороодын албан хаагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран харилцан суралцах боломж нээгдсэн.
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын байранд тавигдаж буй ур чадварын шаардлагад тохирсон сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулдаг. Мөн судалгааны үр дүнд суурилж сургалтын агуулгаа сайжруулдаг бөгөөд ажлын байрны болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг өөрсдийн боловсруулсан агуулгын хүрээнд танхимаар болон цахимаар, ажлын байранд нь очиж зохион байгуулж байна.
Танхим түрээс
Смарт танхим
Сургалтын танхим 25-30 хүний суудалтай. Тус танхимд сургалт, семинар, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой.
Сургалтын танхим түрээслэх үнэ: /Хагас өдөр 4 хүртэлх цаг/- 240'000
/Бүтэн өдөр 8 хүртэлх цаг/- 480'000
Оптимал танхим
Оптимал танхим 80-100 хүний суудалтай. Хурал, уулзалт, сургалт зохион байгуулах боломжтой.
Сургалтын танхим түрээслэх үнэ: /Хагас өдөр 4 хүртэлх цаг/- 480'000
/Бүтэн өдөр 8 хүртэлх цаг/- 960'000
Дижитал танхим
Компьютерт болон программын, системийн хэрэглээний сургалт зохион байгуулах боломжтой
Сургалтын танхимын цагийн үнэ: 200,000 төг